Селена Гомез “Hollywood Awards”-н эзнээр тодорчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

Селена Гомез “Hollywood Awards”-н эзнээр тодорчээ

Холливудын залуу уран бүтээлчдийн дунд хамгийн нэр хүндтэйд тооцогдох 15 дахь удаагийн “Young Hollywood Awards” өчигдөр шилдгүүдээ тодруулсан байна. Тус наадам нь дуучид, жүжигчид, тамирчид загварын ертөнцийнхөн зэрэг залуу уран бүтээлчдийн дунд жил бүр зохион байгуулагддаг томоохон наадам бөгөөд энэ жилийн хувьд  дуучин Селена Гомез сонсогчдын таашаалд хамгийн их нийцсэн цомог, хамгийн их хүлээлттэй байсан аялан тоглолт гэсэн хоёр номинацийн эзнээр тодорчээ.

Тэрээр энэ жил уран бүтээлийн хувьд нилээд амжилттай ажиллаж байгаа. Учир нь Селенагийн хамгийн сүүлд гаргасан “Stars Dance” цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 97 мянган хувь худалдаалагдаж анх удаа “Billboard’-ын шилдгээр шалгарч чадсан байна.

Калифорны Санта Моникад зохион байгуулагдсан “Young Hollywood Awards”-д Селенагаас гадна Льюсси Хале, дэйв Франко, Коди Симпсон нарын одод мөн гол гол номинацийн эздээр тодорчээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж