
Тодруулбал, өнгөрөгч долдугаар сарын 31-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд Саnter маркын авто машин мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч газар дээрээ нас баржээ. Мөн Ховд аймагт 35 хүнтэй микро УАЗ маркын авто машинтай мөргөлдөж гурван настай охин, нэг эрэгтэй амиа алдан дөрвөн хүн хүндээр бэртжээ.
Өчигдөр Сонгиохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 61-ын гарам дээр Land cruser маркын авто машин осолдож хоёр хүн газар дээрээ нас барж, дөрвөн хүн хүндээр гэмтсэн байна. Уг машины жолооч нь 1,27 хувийн согтолттой явж байжээ.
Харин өнөөдөр өглөө 08:00 цагийн үед Сэлэнгэ аймагт зам дээр зогсож байсан ЗИЛ 130 маркын авто машины араас Портер маркын авто машин мөргөж осол гаргажээ. Портерийн жолооч 1,30 хувийн согтолттой байсан бөгөөд түүний хажууд сууж явсан хүн мөн газар дээрээ нас барсан байна. Хэргийг Замын цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Дөнгөж гуравхан нас хүрч буй жаахан охин идэр сайхан насан дээрээ яваа залуус жолоочийн буруугаас болоод энэ хорвоог орхиод байна.