ОХУ-д давхар галт тэрэг үйлчилгээнд гарч эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

ОХУ-д давхар галт тэрэг үйлчилгээнд гарч эхэлнэ

ОХУ зорчигч тээврийн үйлчилгээндээ анх удаа давхар галт тэрэг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Оросын Төмөр зам (РЖД) -ийн охин компани болох Оросын холбооны зорчигч тээвэр компанийн захирлын орлогч Олег Никитиний мэдээлснээр энэ наймдугаар сараас давхар галт тэрэг Москва-Адлер гэсэн чиглэлд зорчигч тээвэрлэж эхлэх гэнэ. Түүнчлэн зорчигчдыг татах үүднээс давхар галт тэрэгний тасалбарын үнэ энгийн галт тэрэгнийхээс арай хямд байх аж. “Voice of Russia” сайтад мэдээлснээр давхар галт тэргийг ОХУ эх орондоо үйлдвэрлэсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж