Сүүлийн үед шинэ шинэ уран бүтээлээр фэнүүддээ бэлэг барьж буй Грэммийн шагналт рэппэр Дрейк “All Me" нэртэй шинэ синглээ өчигдрөөс эхлэн сонсогчдын хүртээл болгож эхэлжээ. Тэрээр энэхүү шинэ уран бүтээлдээ 2 Chainz, Big Sean нарын бүтээлчидтэй хамтран ажиллаж хамгийн анх өөрийн цахим хуудсаараа дамжуулан сонсогчдын хүртээл болгосон байна.
Дрейк мөн ирэх есдүгээр сард “Nothing Was the Same" нэртэй гуравдахь шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан ороод буй бөгөөд тус цомогтоо өнгөрөгч зургадугаар сард гаргасан шинэ шинэ дуунуудаас гадна өмнө нь сонсогчдын хүртээл болж байсан хитүүдээ ч мөн оруулах гэнэ. Түүний “Nothing Was the Same" цомог ирэх есдүгээр сарын 17-ноос эхлэн худалдаанд гарах юм байна.
Э.АНХТУЯА