Үзэгчдийг спортын амжилт л нэн түрүүнд татах нь ойлгомжтой. Мөн тэдний нэг бонус нь олон сайхан тамирчдыг харах явдал болно. Энэ жагсаалтад сайхан тамирчдыг санамсаргүй дарааллаар тавьжээ.
2010 онд энэ орос бүсгүйг интернэтэд “Оросын хамгийн дур булаам тамирчин” гэж нэрлэсэн байлаа. Дарья өөрөө тэр цолонд таатай байгаа гэхдээ миний гол ажил уртын харайлт гэжээ. Залуучуудын ангилалд тэрээр маш амжилттай байна. Өдгөө 22 настай түүний хувьд насанд хүрэгчдийн ДАШТ-ний чухал тэмцэл хүлээж байна. Тэрбээр заалны Европын хошой аварга, Универсиадын алтан медалийг энэ жил аваад байна.
Спортын амжилтуудаараа Елена Исинбаева хөнгөн атлетикийн элчээр Орос болон дэлхийд тодорсон юм. Элч төлөөлөгчийн үүргээ ч сайн биелүүлж байгаа. Елена Олимпийн хошой аварга, дэлхийн зургаан удаагийн аварга юм. Мөн тэрээр дэлхийн 28 дээд амжилтын эзэн. Өдөөр түүний 5,06 метрийн рекорд эвдэгдээгүй л байгаа. Энэ тэмцээний дараа Елена спортын карьераа төгсгөнө гэж зарлаад байгаа билээ.
Хэд хэдэн төрлөөр шууд л сайн байдаг онцгой хүмүүс бол олон төрөлтийн тамирчид. Каролина Клюфт спортоо орхисноос хойш олон төрлийн хамгийн амжилттай тамирчин нь Жессика байгаа. Британи бүсгүй 2009 оны дэлхийн аварга, дараагийн жилд нь заалын дэлхийн аварга болж байв. Лондоны олимпоор алт авсан нь түүний гол амжилт. Үүний дараа Жессика Британийн эзэнт улсын одонгоор шагнагджээ. Эннис-Хиллийн эцэг нь Ямайкийн хүн учраас Жессикаг 100 хувийн британи гэхгүй.
Спортоо бараг орхиод байсан Анна Чичеровагийн шилдэг амжилтууд нь хүүхдээ төрүүлээд буцан ирсний дараа хийгджээ. 2010 он хүртэл тэрээр олон тэмцээнээс алт авч байсан ч Европын аваргын тэмцээний алтан медаль нь түүний дээд амжилт. Хүүхдээ төрүүлээд буцаж ирээд жил орчим болоод Анна дэлхийн аварга болов. Дараагийн жилд нь тэрээр Лондоны олимпоос алтан медаль зүүжээ.
Сүүлийн жилүүдэд Тирунеш Дибаба бэртэл их авч, тэмцээнд уралдаан ховор орох болсон ч өнгөрсөн жил Лондонгийн олимпийн наадмаар түрүүлж, гурав дахь алтан медалиа хүртсэн. Тирунеш олимпийн наадмаас гадна дэлхийн аваргын тэмцээнээс дөрвөн удаа алтан медаль хүртээд байна. Этиопын тамирчин бүсгүй “Хүүхэд царайтай эвдлэн сүйтгэгч” гэсэн сонин хочтой. Энэ хоч нь түүнийг одоо ч дагалдсаар байгаа аж.
Дибаба энэ жагсаалтын хамгийн бичил биетэн нь биш. Ольга Каниськина гэх бүсгүйн жин 40 кг. Ольга 20 км-ийн спорт алхаагаар дэлхийн арван удаагийн аварга. Бээжингийн олимпийн наадмын уралдааны үеэр усан бороо орсон ч тэрбээр ялалт байгуулсан билээ. Лондоны олимпоор Елена Лашмановад алтаа алдсан ч мөнгөн медаль дээр буусан. Түүнийг энэхүү ДАШТ-ний өмнө спортоо орхих гэж байсныг нь дасгалжуулагчид хойшлуулж чаджээ.
Парагвайн төлөөлөгч энэ жагсаалтынхнаас цолоор хамгийн сүүлд нь явж байгаа. Франкогийн гол амжилт нь түүний царай. Спортын амжилтууд нь Өмнөд Америкийн тэмцээнүүдийнх. Олимпийн тэмцээнд гурван удаа оролцоод шалгуурыг нь даваагүй. Бээжингийн тоглолтын үеэр теннисчин Жоковичтай хэд хэдэн удаа цуг явж байгаад анхааралд өртжээ. Харин серб залуу тэд зөвхөн найз нөхөд гэж ярьж байсан.
Жагсаалтад Елена Исанбаева орж байгаа ч энэ жагсаалтын хамгийн их цолтой тамирчин нь Эллисон Феликс. Америк бүсгүй олимпод дөрвөн удаа дэлхийн аваргад есөн удаа аваргалж байсан. Эллисоны хамгийн амжилттай зай нь 200 м. Гэхдээ 400 метрийн гүйлтэд хэд хэдэн медальтай. Тэрбээр эхлээд 100 метрийн зайд гүйж байсан ч АНУ-ын багийн 4х100, 4х400 метрийн буухиагаар тэр бас л олон алттай.
26 настай, Швед бүсгүй өндрийн хайлтаар өрсөлдөнө. Энэ жагсаалтын бүсгүйчүүдээс хамгийн даруухан амжилттай. 2011 оны заалын Европын аваргын хүрэл медаль нь түүний анхны томоохон амжилт юм. Дараагийн жилд нь заалны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ. Харин энэ жил Европын аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртээд байна. Тэрээр Чичерова, Власич, Барретт нарын сүүдэрт байгаа.
Мария Абакумовагийн хамгийн том амжилт нь Тэгүд болсон дэлхийн аваргын тэмцээний алтан медаль. Түүний жад 71,99 метрийн зайд шидэгдсэн байлаа. Түүний нөхөр Дмитрий Тарабин Москвад бас л жад шидэх эрэгтэйчүүдийн тэмцээнд өрсөлдөх болно.