Грант Хилл дахин нэг улирал Сансын төлөө | News.MN

Грант Хилл дахин нэг улирал Сансын төлөө

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Грант Хилл дахин нэг улирал Сансын төлөө

“Финикс Санс” багийн удирдлагууд “Ахмад хамгаалагч Грант Хилл дахин нэг улирал тоглох болно” гэдгийг мэдэгдлээ. 16 улирлын турш Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд хүчин зүтгэсэн Грант Хилл долоон удаа бүх оддын тоглолтод оролцож байсан юм. Тэрээр өнгөрсөн улиралд 11.3 оноо авч, 5.5 самбараас бөмбөг авалтыг нэг тоглолтод гүйцэтгэж байсан юм. 5.5 самбараас бөмбөг авалтыг дундчилбал 2002-2003 оны улиралд үзүүлсэн амжилтаас хойших хамгийн шилдэг үзүүлэлт болсноос гадна нийт 445 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлт 1999 оноос хойших хамгийн олон удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлт болсон байна.  Грант Хилл өнгөрсөн дөрвөн улирлыг “Финикс Санс” багийн бүрэлдэхүүнд өнгөрүүлэхдээ 12.1 оноо, 5.2 самбараас бөмбөг авалт, 2.5 оновчтой дамжуулалтыг нэг тоглолтод гүйцэтгэн, боломжит 246 тоглолтын 233 –т нь тоглосон байна. Өнгөрсөн улиралд  тэрбээр 15 мянган онооны босгыг давсан 18 дахь тоглогч болсон юм.
Score studio.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 202.70.41.57

Garant Hill goyo toglogch shu

Avatar

sara 2010-06-09 217.210.61.124

ahmad ch gsen sn l bsan sh dee uugaasaa ch sn toglogch bsan yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж