“Төв Азийн Тууль хоёр” симпозиум наадам болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийн хурал хийлээ.
ССАЖЯ түний харъяа Соёлын төв, ШУА-ын хэл зохиолын хүрээлэн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Төв Азийн Тууль хоёр” олон улсын симпозиум их наадмыг энэ оны наймдугаар сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Туулийг хүндэтгэн дээдлэх олон нийтийн үзэл ухамрыг төлөвшүүлж туулын судалгааг гүнзгийрүүлэх үе үеийн туульчдыг сурталчлан алдаршуулж өвлөн хамгаалж хойч үедээ өвлүүлэхэд симпозиум их наадмын зорилго оршиж байгаа ажээ. Симпозиум их наадамд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Якут, Саха, БНХАУ-ын ӨМӨЗО болон АНУ, БНСУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Конго зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн болон 20 гаруй туульчид оролцож байна.
Уг симпозиумын үеэр Онол арга зүй харилцаа холбоо хэл соёл зан үйл уламжлал орчин зэрэг сэдвээр салбар хуралдаан болно. Мөн хүрэлцэн ирсэн Туульч магтаалчдын тоглолт болно. Энэхүү арга хэмжээ нь ШУТИС-ийн гадаа талбайд болох ажээ. Арга хэмжээ нь хоёр өдрийн туршид болох бөгөөд Дуурь бүжгийн эрдмийн театрт хүндэтгэлийн концертыг толилуулах аж. Үүнээс гадна Туульчидад зэрэг олгох үйл ажиллагаа ч орсон байна.