200 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.02-нд нийтлэгдсэн

200 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болжээ

Өнгөрсөн сард Сэлэнгэ аймгийн Түшиг, Баруунбүрэн, Сайхан сумдад бороо их орсон улмаас 1000 гаруй га талбайн ургац бороонд цохиулжээ. Үүнээс болж энэ жил 200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болж байгаа аж. Одоогийн байдлаар буудайн ургац хураалт сүүн буюу болцын үедээ явж байгаа гэнэ. Түүнчлэн ургац хураалт эхэлсэнтэй холбогдуулан тариаланчдыг 1100 гаруй үр хураах комбайн, 570 гаруй жатка, 220 үтрэм, 120 гаруй төмс ухагчаар хангасан байна. Энэ жилийн ургац хураалт 75 хувьтай байгаа бөгөөд газар тариалангийн бодлогын хэрэгжүүлэх газраас ирэх сард цаг агаарын байдлын улмаас тариалангаа эрт хурааж, анхааралтай байхыг тариалан эрхлэгчдэд сануулж байгаа юм байна.

Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж