Гуус Хиддинк “Ливэрпүүл”-ийг дасгалжуулахгүй | News.MN

Гуус Хиддинк “Ливэрпүүл”-ийг дасгалжуулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Гуус Хиддинк “Ливэрпүүл”-ийг дасгалжуулахгүй

Туркийн шигшээ багийн шинэ дасгалжуулагч Гуус Хиддинкийг Английн шилдэг клуб “Ливерпүүл”-ийг дасгалжуулахгүй хэмээн  түүний менежер Сээс Ван Ньювэнхуйзэн мэдэгдлээ. Испани мэргэжилтэн Рафаэль Бэнитэзийг үүрэгт ажилаас нь чөлөөлсний дараагаар тэд шинэ дасгалжуулагчийн эрэлд гарсан юм. Ажиглагчдын үзэж байгаагаар “Премьер лиг”-ийн Фулхэм багийн дасгалжуулагч Рой Ходсон, Бавари Мюнхэн багийн дасгалжуулагч Луй Ван Гаал, Астон Виллагийн Мартин О”Нэйл , Манчестер сити клубыг дасгалжуулж байсан Марк Хьюс, Хорватын шигшээгийн Славан Билич, болон Галатасрайг удирдаж байгаа Фрэнк Райкард нарын аль нэг нь Рафагийн залгамж болох боломжтой байсан юм. Уналтад ороод байсан “Улаан”-уудыг шинэ төвшинд гаргаж ирээд байсан Испани мэргэжилтэн Рафаэль Бэнитэз удаан хугацаанд ажилгүйчүүдийн эгнээнд байсангүй, тэрээр өчигдөр орой Италийн “Интер Милан” клубтэй гэрээ байгуулж, хөх харуудыг удирдах болсон байна. Харин түүнийг багаасаа явуулсан “Ливерпүүл”-ийн шинэ дасгалжуулагч хэн байх бол…
Score studio.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chelsea 2010-06-09 202.170.71.74

rijkaard l tohirno do

Avatar

baagi 2010-06-09 180.235.175.78

America EnglandSpainPortugal Mexico CrotiaFrance Italy ArgentinaBrazil ulsuudin 2010 oni sain chanarin hul bumbugin umsgul hudaldaalj bna 95128870 mun Fabregas Pato Rooney Ronaldo narin nertei shine zagvarin mashini shalavch zarna Holland

Avatar

asu.mn 2010-06-09 124.158.124.150

Цахим Монголын №1 бренд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж