
Туркийн шигшээ багийн шинэ дасгалжуулагч Гуус Хиддинкийг Английн шилдэг клуб “Ливерпүүл”-ийг дасгалжуулахгүй хэмээн түүний менежер Сээс Ван Ньювэнхуйзэн мэдэгдлээ. Испани мэргэжилтэн Рафаэль Бэнитэзийг үүрэгт ажилаас нь чөлөөлсний дараагаар тэд шинэ дасгалжуулагчийн эрэлд гарсан юм. Ажиглагчдын үзэж байгаагаар “Премьер лиг”-ийн Фулхэм багийн дасгалжуулагч Рой Ходсон, Бавари Мюнхэн багийн дасгалжуулагч Луй Ван Гаал, Астон Виллагийн Мартин О”Нэйл , Манчестер сити клубыг дасгалжуулж байсан Марк Хьюс, Хорватын шигшээгийн Славан Билич, болон Галатасрайг удирдаж байгаа Фрэнк Райкард нарын аль нэг нь Рафагийн залгамж болох боломжтой байсан юм. Уналтад ороод байсан “Улаан”-уудыг шинэ төвшинд гаргаж ирээд байсан Испани мэргэжилтэн Рафаэль Бэнитэз удаан хугацаанд ажилгүйчүүдийн эгнээнд байсангүй, тэрээр өчигдөр орой Италийн “Интер Милан” клубтэй гэрээ байгуулж, хөх харуудыг удирдах болсон байна. Харин түүнийг багаасаа явуулсан “Ливерпүүл”-ийн шинэ дасгалжуулагч хэн байх бол…
Score studio.