Мюррэй, Роддик нар дараагийн шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Мюррэй, Роддик нар дараагийн шатанд шалгарлаа

Нэгдсэн улсын теннисчин Энди Роддик хатан хааны клубын тэмцээнд 5 дахь удаагаа түрүүлэх аяндаа гараад байна. Тэрбээр тэмцээний 2-р шатанд Оросын теннисчин Игорь Куницинтэй учраа тааран тоглож 6:2 6:1 гэсэн сетийн харьцаатай ялалт байгуулснаар 3-р шатанд шалгарсан байна. Нэгдсэн улсын теннисчин өөрийн нэрийн хуудас болсон давуулалтаас шууд оноо авалтыг тоглолтын туршид 12 удаа амжилттай гүйцэтгэсэн бөгөөд ялалт байгуулахад ердөө 50 минутыг зарцуулсан байна. Британичуудын гол итгэл найдвар Энди Мюррэй Хатан хааны клубт болж байгаа тэмцээний 2-р шатанд Испани улсын теннисчин Иван Навваротой хүч үзлээ. Испани теннисчин Британийн арлын хамгийн шилдэг теннисчний эсрэг өөрийн хийж чадах бүхнийг гарган тоглосон ч 7:6 6:3 харьцаатай ялагдал хүлээсэн байна. Тоглолтын дараа Энди Мюррэй “Эхний тоглолтыг давж гарлаа, Испани теннисчин оноо бүрийн төлөө бүхнээ дайчилж тоглосон. Мэдээж энэ бол сайн хэрэг, энэ улирал өнөөдрийнх шиг олон харилцсан тоглолтыг хийсэнгүй” хэмээн ярилцлагадаа онцолжээ.
Score studio.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж