Монголын баялгийг Хятадын нөөцийн сав гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Монголын баялгийг Хятадын нөөцийн сав гэжээ

“Angel research” хэмээх хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгээс “Хямрал бол боломж” гэсэн цуврал тайлангийн шинэ дугаарыг гаргажээ. Дэлхийн хамгийн их хөрөнгө, боломжтой 500 хүнд зориулсан гэх уг тайлангийн эхний хуудсыг  “Хятадын нөөцийн сав” руу цөмрөн орох таны сүүлчийн боломж гэж гарчигласан байжээ. Харин Хятадын нөөцийн сав гэдэг нь Монголыг хэлж буй хэрэг аж. Нөөцийн савд, уран 62 мянган тонн ба зах зээлийн үнэлгээ нь зургаан тэрбум ам.доллар, алт 32 сая унци бөгөөд 35 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй гэж бичсэн байна. Түүнчлэн 31.9 сая тонн зэс нь 210 тэрбум ам.долларын үнэлгээтэйг дурджээ. Нүүрсийг маань 100 тэрбум тонн гэж тогтоосон ба зах зээлийн үнэлгээг нь найман их наяд ам.доллар гэсэн байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж