iPhone 4-ийг танилцууллаа (43 фото)

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

iPhone 4-ийг танилцууллаа (43 фото)

Apple компанийн 16 дахь удаагийн
WWDC буюу дэлхийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалт энэ сарын 7-11-ний
өдрүүдэд Сан Франциско хотод үргэлжилж байна. Өчигдөр буюу нээлтийн өдөр
тус компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс компанийн брэнд
бүтээгдэхүүн болсон iPhone смартфөүний дөрөв дэх шинэчилсэн хувилбарыг
албан ёсоор танилцууллаа. Тэрбээр энэ үеэр “Бид анхны iPhone-ыг
үйлдвэрлэн гаргаснаас хойш хамгийн том тэсрэлт нь энэ болж байна. Бид
шинэ бүтээгдэхүүнээр бахархаж, сэтгэл хангалуун байгаа” гэжээ.

Хар болон цагаан хоёр өөр өнгөний
сонголттой байх iPhone 4 энэ сарын 24-нөөс эхлэн АНУ болон бусад дөрвөн
улсад худалдаалагдаж эхлэх гэнэ. Харин үнийн тухайд 16GB багтаамжтай нь
199 ам.доллар, 32GB хувилбар нь 299 ам.доллар байх аж.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж