Н.Энхбаяр суллагдаж, эмнэлгээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр суллагдаж, эмнэлгээс гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлж, ялаас нь чөлөөлсөн юм. Тиймээс  ШШГЕГ-ын харьяа Хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Н.Энхбаяр суллагдаж, эмнэлгээс гарлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлж, ялаас чөлөөлөх тухай зарлиг гаргасны дараа Н.Энхбаярын хүү Э.Батшугар болон МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нараас гадна МАХН-ын гишүүд дэмжигчид эмнэлгийн байрны гадаа цугласан байлаа.

Т.ДАРХАН





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж