
аймгийн Зуунмодын суманд долдугаар сарын 26-нд тус аймгийн түүхт 90
жилийн ойн баяр наадмын үеэр УБЯ 9778 улсын дугаартай Daewoo маркийн
суудлын тэрэг айлын гэр дайрч, таван хүүхдийг хүндээр бэртээсэн осол
гарсан тухай бид мэдээлсэн. Хэргийг өдгөө Төв аймгийн Цагдаагийн хэлтэст
шалгаж буй бөгөөд автомашины жолоочийг саатуулаад байгаа аж.
Осол
гарах үеэр автомашин жолоочгүй байсан байна. Жолооч нь автомашины уулын
өөд газар байрлуулахдаа гар тоормоз ашиглаагүй байсан бололтой, машин
уулын уруу өнхөрч, айлын гэр дайрчээ. Ослын улмаас гэрт байсан таван
унаач хүүхэд хүнд бэртсэн байна. Бэртсэн хүүхдүүдийг яаралтай ГССҮТ-д
хүргэсэн бөгөөд одоо биеийн байдал нь харьцангуй сайжирсан гэдгийг эх
сурвалж мэдээллээ.
Хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Э.ТЭКҮ