Германчууд хөлжиж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

Германчууд хөлжиж байна

Германчуудын мөнгөн хөрөнгө өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрчээ. 2013 оны хагас жилийн эцсийн байдлаар германчуудын мөнгөн хөрөнгийн хадгаламж бараг таван их наяд евро (4992 тэрбум)-д хүрсэн тухай Германы холбооны банк (Bundesbank)-наас мэдээлжээ.

Өмнөх улиралтай харьцуулахад, иргэдийн мөнгөн хадгаламжийн өсөлт 52 тэрбум евро буюу 1,1 хувиар нэмэгдсэн байна. Энэ статистикт үл хөдлөх хөрөнгийн эсвэл автомашин, уран зураг мэтийн үнэт зүйлс ороогүй гэнэ.

Германы Холбооны банкны мэдээлэлд хүү нь хамгийн бага хэмжээнд байсан ч немцүүд зээлийнхээ бараг дөрвөн тэрбумын өрийг барагдуулсан байна. Үүний үр дүнгээр Германы хувь хүний өрийн хэмжээ 0,2 хувиар буурчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж