ШШГЕГ-аас Н.Энхбаярын асуудлаар мэдээлэл хийхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-аас Н.Энхбаярын асуудлаар мэдээлэл хийхгүй гэв

Өнгөрсөн оны наймдугаар сард анхан болон давж заалдах шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсч, улмаар арванхоёрдугаар сард Улсын Дээд шүүхээс хорих ялыг 2,6 жил болгосон билээ. Тэгвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Н.Энхбаярт уучлал үзүүлж, ялаас чөлөөллөө. “Ялтанд уучлал  үзүүлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн  асуудал, өршөөл үзүүлэхээс өөр ойлголт. Тиймээс Н.Энхбаярын асуудалтай холбоотойгоор ямар нэг мэдээлэл хийхгүй” гэж ШШГЕГ-аас мэдэгдлээ.

Н.Энхбаяр хорих ял эдэлж эхэлснээс хойш ар гэрийнхнийх нь зүгээс болон  МАХН-ын гишүүдээс эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, ялаас чөлөөлөх хүсэлтийг холбогдох байгууллагад тавьж байсан билээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж