![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/7/f887d223eb57691b/14edae8539c7dcforiginal.jpg)
Хүүхдийг зургаан сар хүртэл эхийн ангир уургаар хоолловол амьдрах чадварт 45 хувиар нөлөөлдгөөс гадна хүүхдийн оюун ухаан хөгжих, тэжээлийн дутагдал болон дархлааны хомсдлоос хамгаалж байдаг аж. Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нярай хүүхдүүдийн 59 хувь нь зургаан сар хүртлээ эхийн сүүгээр хооллодог гэсэн судалгаа байдаг байна. Энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт ажээ. Түүнчлэн хүүхдээ хөхүүлж байгаа эхчүүдэд ч олон давуу талтай гэнэ. Тухайлбал, өндгөвчний үрэвсэл, умайн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг ажээ. Тиймээс хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг уриаллаа.
Э.ТЭКҮ