
"Гялс" төвийн уулзвараас зүүн тийш Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх 1 км авто замын урд талын урсгалыг 7 сарын 31-ний 23 цагт хаалаа. Өнгө асфальт бетон хучилтыг 3 хоногт багтаан хийж, энэ хэсгийг нээнэ. Цаашид урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна
гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.