
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро давхар харьяалалтай учраас өөрийн албан тушаалд байх эрхгүй гэнэ. Ийм санааг Америкийн орнуудын байгууллагад Панамын Элчин байсан Гильермо Кочес гарган тавилаа. Мадуро Колумбид төрсөн гэх төрсний гэрчилгээ болох баримт түүнд байгаа гэнэ.
Тэр баримтыг Колумбийн Кукута хотын захиргаанаас авсан ба түүний дагуу Мадуро 1961 оны арваннэгдүгээр сарын 23-нд төржээ. Харин Венесуэлийн төрсний баримтыг ирээдүйн ерөнхийлөгчид 11 настай байхад нь өгсөн ба тэнд түүнийг 1962 оны арваннэгдүгээр сарын 23-нд ттөрсөн гэжээ. Венесуэлийн төрийн тэргүүний жинхэнэ нэр нь Николас Алехандро Мадуро Морос гэнэ.
Кочес онцолж буйгаар, Венесуэлийн ерөнхийлөгчийн тушаалыг зөвхөн нутагийн уугуул иргэн л хашиж болох ёстой гэнэ. Гэтэл Мадурогийн эцэг эх хоёр нь Колумбийн иргэн байсныг Какута хотын баримтууд идчилж байна. “Одоо бидний олсон баримтыг баталгаажуулах хэрэгтэй. Мадуро ноцтой гэмт хэрэг үйлдсэн учир тушаалаасаа зайлуулагдах ёстой” хэмээн дипломат хэлэв.
Венесуэлийн сөрөг хүчнийхэн Кочесийн мэдэгдэлд шууд анхаарлаа хандуулсан ба тэд Европын холбоонд хандан Мадурог Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхээс татгалзахыг уриалжээ. Николас Мадуротай байгуулж байгаа гэрээ хэлцэл бүр нь тэрээр Колумбийн харьяалалтай учраас хүчин төгөлдөр биш гэдгийг Европын холбооны удирдлага мэдэж байх ёстой хэмээн сөрөг хүчний төлөөлөгч Пабло Медина мэдэгдлээ.