Төрсний дараа яаж урьдын хэвэндээ орох вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Төрсний дараа яаж урьдын хэвэндээ орох вэ ?

Эмэгтэйчүүд  төрснийхөө  дараа  урьдын хэвэндээ орохыг  хамгаас их хүсдэг.  Тэдний толгойноос урьдын адил гоолиг бие галбиртай болох бодол салдаггүй байна. Хүүхдээ төрүүлэхээс өмнөх шиг  хуучин хэвэндээ ороход болохгүй зүйл байхгүй бөгөөд ямар ч цаг хугацаа шаардагдахгүй. Түүнээс гадна жирэмсэн болсон хүн секс хийж болохгүй нь юу байх билээ.  
Хэрэв та хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол галбираа алдаж, сэтгэлээр уналгүй, сексийн амьдралаа ч өөрчлөх шаардлагагүй зөвлөгөөг  танд хүргэх гэж байна.   
1. Энэ бүхэн гагцхүү танаас өөрөөс чинь шалтгаална. Эхчүүдийн бэлгийн амьдралын талаархи судалгаа маш ховор байдаг. Нортвестэрнийн их сургуулиас  542  эмэгтэйн дунд удаан хугацааны турш явуулсан судалгаа тэдний нөхөн үржихүйн асуудал сексийн амьдралд нь хэрхэн нөлөөлж байгааг харуулжээ.судалгаагаар  эмэгтэйчүүдийн сексийн таашаалд нь нөлөөлдөг биеийн хүчин зүйл байхгүй нь нотлогджээ. Хүүхэд төрүүлсэн болон төрүүлээгүй 29 ихэр эмэгтэйд харьцуулсан судалгаа явуулахад сонирхолтой зүйл ажиглагджээ. Хүүхэдтэй ихрүүд сексийн амьдралдаа нөгөө ихрүүдээсээ сэтгэл дундуур байсан бөгөөд физилиогын ямар нэгэн шалтгаан ажиглагдагүй байна. Төрөлт нь сексийн амьдралд маш их нөлөөлдөг нь физиологийн хүчин зүйл гэхээсээ сэтгэл зүйтэй холбоотой аж. Төрөлт эмэгтэйн бие махбодад өөрчлөлт оруулдаг нь үнэн. Гэвч энэ бүх өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч байгаа нь хамгийн чухал аж. Энэ үед эмэгтэй хүн эр нөхөртэйгээ халуун дотно харьцаагаа  хэвээр хадгалахыг хичээх нь зүйтэй. Эцэг эх болоход  өөрсдийгөө золиослох зүйл олон гардаг. Гэхдээ та секс, болзоо, дасгал хөдөлгөөн, амралт, гоо сайхандаа анхаарахыг хэзээ ч орхиж болохгүй. Хэдийгээр усанд  орох хориотой ч  нүүр будалтаа багасгаж огт болохгүй.
2. Хайди К лумын дүрэм . Нэгэн жирэмсэн эмэгтэй Хайдигаас  төрснийхөө дараа ч үзэсгэлэнтэй хэвээрээ байсан уу гэж асуужээ.  Харин тэр “ Төрөхийн өмнө байсантайгаа л адил байсан” гэжээ . Нэгэн дерматологич найз маань  жирэмсний үе болон жирэмслэхээс өмнө наранд биеэ хэт их шарахад түлэгдэж, үрчийсэн арьс дахин сэргэхдээ  сайнгүй байдаг гэж хэлж байсан юм. Мөн бас нэг судалгаагаар орой төрсөн эмэгтэйчүүдийн арьс язрах нь бусад эмэгтэйчүүдээс бага байдаг нь тэдний арьсан дахь еластин болон коллагений хэмжээ бага байдагтай  холбоотой гэнэ.
3. Хайди  Клумын хувьд тэрээр маш сайн гентэй байж болох талтай ч тэрээр жирэмсний үедээ өөртөө маш их анхаарал тавьж байсныг анхаарах хэрэгтэй.  Хоёр хүний хоол идэх хэрэггтэй болно гэдэг бол төөрөгдөл. Үнэндээ гэдсэнд бүрэлдэж буй бяцхан амьтанд маш бага хоол л хэрэгтэй. Судалгаанаас  харахад эмэгтэйчүүд жирэмсэн байх хугацаандаа  жин их нэмэх  хандлагатай байдаг. Энэ нь цаашлаад  эх хүүхдийн эрүүл мэндэд  нөлөөлж, арьс язрах, хүүхэд гэдсэндээ таргалах  зэрэг үр дагаварт хүргэдэг.  Харин энэ нь хийсвэр төрөлт болон арилашгүй сорви, гэмтэл бэртэл дагуулж мэдэх юм.
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж