Хүүхэдтэй болохгүй хэмээн өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэг бус удаа дурьдаж байсан Саймон сайн найзынхаа эхнэртэй нэр холбогдоод зогсохгүй хүүхэдтэй болсон нь санамсаргүй алдаа байсан эсэх нь хэвлэлүүдээр ийнхүү шуугиан тариад байгаа аж.
Дэли Мэйлийн онцолсноор хэдэн жилийн өмнөөс Саймон, Эндрью нар гэр бүлийн сайхан харилцаатай сайн найзууд байсаар ирсэн бөгөөд саяхан тэд гэр бүлээрээ амрах үеэр Саймон найзынхаа эхнэртэй ихэд дотно байсан гэрэл зургуудыг хүртэл эх сурвалжууд онцолжээ. Түүнчлэн энэ үеэр мөн Лоуренийг нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай байгаа учраас тун удахгүй салах гэж буй яриа ч гарсан байна. Харин сүүлийн үед өөрийг нь тойрсон энэхүү мэдээллийн талаар Саймон ямар ч зүйл тодруулаагүй байгаа гэнэ.