А.Ганчимэг театраас хөөгджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.01-нд нийтлэгдсэн

А.Ганчимэг театраас хөөгджээ

Улсын драмын эрдмийн театрын сайхан бүсгүй У.Уранчимэг шалтгаангүйгээр ажлаа тасалсны улмаас банга хүртжээ. Ирэх есдүгээр сард нээлтээ хийх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны гол дүрд тоглож буй тэрбээр шалтгаангүйгээр ажлаа хоёр хоног тасалсан тул УДЭТ-ын удирдлагын зүгээс түүнд сануулга өгч, цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ авчээ.

Мөн түүний хамт “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож буй А.Ганчимэгийг ажлаас нь халах тушаал гаргасан байна.

Драмын театрын бүсгүйчүүд У.Уранчимэг, А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар бие дааж “GUG” хэмээх продакшн байгуулж, уран бүтээлээ эхлүүлээд буй. Тэдний анхны дэлгэцийн бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны ажил ид өрнөж буй юм. Ирэх есдүгээр сард нээлтээ хийх тус киноны ажилдаа ханцуй шамлан орсон бүсгүйчүүд харин хэлж, ярилгүйгээр театрын ажлыг цалгардуулсан тул ийнхүү жавтий хүртсэн байна.

Драмын театрын хувьд авьяаслаг залуу жүжигчнээ ажлаас нь чөлөөлж, алдартай, туршлагатай жүжигчнээ авч үлдэх шийдвэр гаргасан нь энэ ажээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж