
Европын хүнд жингийн дэлхийн аварга Британийн мэргэжлийн боксчин Одли Харрисон дэлхийн аваргын төлөө өрсөлдөх гэнэ. A-Force нэрээрээ алдаршсан тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Майкл Спроттыг сүүлийн раундад хүнд цохилтоор буулган авч, Европын аварга болсон бөгөөд одоо цолоо ахиулж, дэлхийн аваргын төлөө Дэвид Хэй эсвэл Кличкогийн ах дүүсийн нэгтэй нь тулалдахаар шийджээ. Харрисон хагалгаанд орох шаардлагатай байгаа боловч энэ оны аравдугаар сар гэхэд рингэнд гарах боломжтой болох юм. Харин тэр үед дэлхийн хүнд жингийн аваргын төлөө тулалдах ажээ. Тэрбээр өөрөө нэгэн цагт дотно найзууд явсан нутаг нэгт Дэвид Хэй хамгийн хялбар өрсөлдөгч байх болов уу хэмээн дүгнэж байгаа гэнэ.
С.Цэлмэг