Долдугаар сарын 28-нд эхэлсэн Азийн гран при тэмцээн өнөөдөр багийн болон хувийн харвааны шигшээ харвалтууд болж өндөрлөлөө.
Тэмцээнд БНХАУ, БНСУ, Энэтхэг, Малайз, ОХУ зэрэг 10 орны 100 гаруй тамирчид байт харвааны үндсэн төрөл болох рекурв /70 м/, компаунд /50 м/ төрөлд багийн болон хувийн харваанд өрсөлдлөө.
Улаанбаатар хотноо болж буй энэхүү томоохон тэмцээнийг Монголын байт
харвааны холбоо, Ази тивийн байт харвааны холбоотой хамтран зохион
байгуулж байна. Тэмцээний зохион байгуулах хороон даргаар Соёл, спорт,
аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл,
техникийн зөвлөхөөр Азийн байт харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн
дарга Ум Сан Хо, Ерөнхий шүүгчээр Сингапурын Олон улсын шүүгч Хоонг Мау
Жинг ажиллаж байгаа ба Өмнөд Солонгос, Тайвань, Казахстан улсаас Олон
улсын шүүгчид урилгаар ажиллалаа. Манай орны шүүгчдийн хувьд Тайланд
улсад зохион байгуулагдсан олон улсын шүүгчийн сургалт семинарт
хамрагдан шалгалт өгч албан ёсоор тивийн шүүгчийн эрхийг авсан гурван
шүүгч ажилласан байна.
Тэмцээнийг
ССАЖЯ, "Хас" банк, "Нийслэл өргөө" ХК, "ХАА бирж" ТӨХХК болон бусад 20
гаруй хэвлэл мэдээлэл болон бусад байгууллага ивээн тэтгэгчээр ажиллалаа.
Тэмцээнд БНСУ-ын Лее Чанг Хван (Бээжингийн олимпийн эрэгтэй багийн алтан медальт), Чей Хеон Чу (Лондонгийн олимпийн эмэгтэй багийн алт), ОХУ-ын
Балжинням Цэрэнпилаев (Европын болон дэлхийн залуучуудын аварга) зэрэг
хүчтэй тамирчнаар багаа бүрдүүлсэн баг тамирчид өрсөлдлөө.
Тус Гран при тэмцээн дэлхийн хэмжээний тэмцээн учир Азийн багаас гадна
бусад орны баг оролцох боломжтой учир ОХУ-ын багийг төлөөлөн Буриадын баг хүрэлцэн ирсэн байна.
Тэмцээний дүн гарахад Бээжин болон Лондонгийн олимпийн аваргатай БНСУ-ын баг долоон алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж тэргүүлсэн байна. ОХУ-ын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль, Энэтхэгийн баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
БНАСАУ-аас гурван тамирчин /эмэгтэй хоёр, эрэгтэй нэг/ оролцсоноос рекурв холимог баг хүрэл медаль хүртжээ. Казахстан улсын баг тамирчид гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний үдээс өмнө болсон багийн харвааны дүнг танилцуулья.
Рекурв: (Олимпийн төрөл буюу 70 м-т харвах)
Эмэгтэй баг:
Алтан медаль: БНСУ -219 оноо
Мөнгөн медаль: ОХУ-204 оноо
Хүрэл медаль: Казахстан
Эрэгтэй баг:
Алтан медаль: Монгол -210 оноо (ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн)
Мөнгөн медаль: ОХУ -209 оноо
Хүрэл медаль: БНСУ
Холимог баг:
Алтан медаль: БНСУ -149 оноо
Мөнгөн медаль: Монгол -144 оноо
Хүрэл медаль: БНАСАУ
Компаунд: /50 м/ Энэхүү төрөлд Монголын баг тамирчид хараахан медаль авч чадаагүй бөгөөд эрэгтэй баг IV байр эзэллээ.
Эмэгтэй баг:
Алтан медаль: БНСУ -224 оноо
Мөнгөн медаль: Хонгконг -203 оноо
Хүрэл медаль: Энэтхэг
Эрэгтэй баг:
Алтан медаль: Энэтхэг -219 оноо
Мөнгөн медаль: Хонгконг -213 оноо
Хүрэл медаль: ОХУ
IV: Монгол
Холимог баг:
Алтан медаль: БНСУ -152 оноо
Мөнгөн медаль: Энэтхэг -149 оноо
Хүрэл медаль: Казахстан
Тэмцээний үдээс хойш ганцаарчилсан төрлийн харваа болж, БНСУ-ын тамирчид илүүрхэж дөрвөн төрлийн гурваас нь алтан медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн компаунд төрөлд ОХУ-ыг төлөөлөн оролцож буй Буриад тамирчин Тухалова Жанна алтан медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн компаундын хүрэл медалийн төлөө Л.Мөнхөө, Энэтхэгийн Ю Чаран Редди нар шалгараад байсан бөгөөд 145:134-ийн харьцаагаар Энэтхэгийн тамирчин ялалт байгуулжээ.
Ингээд үдээс хойш болсон ганцаарчилсан төрлийн дүнг танилцуулбал:
Рекурв: /Олимпийн төрөл бөгөөд 70 м-т харвах/
Эмэгтэй:
Алтан медаль: Чой Хёнжу /БНСУ, Лондонгийн олимпийн багийн алтан медальт/
Мөнгөн медаль: Хи Ванг Хюо Жин /БНСУ/
Хүрэл медаль: Шим Ми Со /БНСУ/
Эрэгтэй:
Алтан медаль: Шин Ёонг Сеоп /БНСУ/
Мөнгөн медаль: Лее Чанг Хван /БНСУ, Бээжингийн олимпийн багийн алтан медальт/
Хүрэл медаль: Муссаев Санзар /Казахстан/
Компаунд:
Эмэгтэй:
Алтан медаль: Тухалова Жанна /ОХУ/
Мөнгөн медаль: Чой Иэн Лунг /Хонг Конг/
Хүрэл медаль: Ох Жиеун /БНСУ/
Эрэгтэй
Алтан медаль: Ким Тайёон /БНСУ/
Мөнгөн медаль: Танг Кам Ву /Хонг Конг/
Хүрэл медаль: Ю.Чаран Редди / Энэтхэг/ тус тус шалгарлаа.
Компаунд /50 м/ төрлийн эрэгтэй багийн харвааны алтан медалийн төлөө Энэтхэг, Хонгконг шалгараад байсан бөгөөд 219:213 харьцаагаар Энэтхэгчүүд ялалт байгуулав.