“Монгол 999” нэгдлийн хэлэлцүүлэг хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

“Монгол 999” нэгдлийн хэлэлцүүлэг хойшиллоо

Монголын компаниуд Таван толгой ордыг ашиглахад санал нэгдэж, “Монгол 999” ХК байгуулаад буй. Тэд өнөөдөр МУИС-ийн нэгдүгээр байранд дугуй танхимд цуглаж, “Таван толгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах үзэл баримтлал” сэдвийн дор хэлэлцүүлэг хийхээр товлосон. Гэвч хэлэлцүүлэгт оролцогчдын тоо 700-д хүрсэн тус танхимын суудлын тоо багадаж, зохион байгуулагчид хэлэлцүүлгийг дараагийн долоо хоног хүртэл хойшлууллаа.
 
Хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт оролцогчдын тоонд таарсан суудалтай газар зохион байгуулах ба энэ үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх юм байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж