153,6 сая төгрөгийн арилжаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

153,6 сая төгрөгийн арилжаа хийжээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар нийтдээ 454 104 ширхэг хувьцааг 153,6 сая төгрөгөөр арилжаалсан байна. Өнөөдрийн хувьд “Мон инж бар”, “Гермес центр”, “Ремикон”, АПУ, “Хишиг-Уул” ХК-ийн хувьцаанууд хамгийн олон ширхэг борлогдсон байна. Харин хамгийн өсөлттэй хувьцаагаар “Сор”, “Баянхайрхан”, “Орхон булаг”, “Хишиг-Уул”, Бөөний худалдаа компаниудын хувьцаа тодорчээ. Харин “Хөх ган”, “Багануур” зэрэг ХК-ийн хувьцааны үнэ ханш бага зэрэг бууралттай гарчээ.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж