Реппер Sean John орны хэрэглэлүүд гаргажээ | News.MN

Реппер Sean John орны хэрэглэлүүд гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Реппер Sean John орны хэрэглэлүүд гаргажээ

Улам бүр олон алдартнууд өөрсдийн брэндийн гэр ахуйн хэрэгсэл үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болоод байна. Өнгөрсөн сард дуучин Beyonce “House of Dereon” унтлагын орны даавуу, дэрний ком гаргаж байгаагаа зарласан бол энэ оны аравдугаар сард реппер Sean John загварын унтлагын орны ком гарган Мейсис их дэлгүүрийн сүлжээнүүдээр зарах гэж байгаа талаар “Home Textile Today” сэтгүүл мэдээлж байна. Уг сэтгүүлд бичсэнээр бол “Tommy Bahama”, “Tommy Hilfiger”, “Michael Kors” зэрэг брэндүүдийн гэр ахуйн хэрэглэлийг үйлдвэрлэдэг “Reyman International” компани Sean John-той унтлагын орны ком хамтран үйлдвэрлэх гэрээ байгуулсан байна.

Түүнийг “Пафф Дадди” гэдэг нэрээр нь дэлхий даяар хөгжим сонирхогчид андахгүй бөгөөд Монголын залуучуудын сайн мэддэг “I’ll be missing you” сингл нь “Billboard-100” жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан юм. 2001 оноос тэрээр өөрийн тайзны нэрийг “P.Diddy” болгож өөрчилсөн.

Sean John загварын гурван унтлагын орны ком гаргах гэж байгаа бөгөөд нэгийг нь “Diddy” хэмээн тайзныхаа нэрээр нэрлэж байгаа бол нөгөө брэндэд нь Их Британийн Лондон хотод байдаг алдартай гудамж “Saville Row”-гийн нэрийг өгсөн байна. Харин гурав дахьд нь АНУ-ын Нью Жерси мужид байдаг тансаг “Alpine” хотын нэрийг өгсөн гэнэ. Мини-комфорт унтлагын орны ком нь 250 ам.доллараар зарагдаж эхлэх бөгөөд яваандаа өөр дэлгүүрүүдэд зарагдах ба Нью-Йоркийн тавдугаар өргөн чөлөөнд байдаг Sean John-ны нэрийн дэлгүүрт мөн зарагдах юм байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж