![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/4/11cac4cd705f4a06/7254e49933efff48big.jpg)
Монгол Улсад элэгний өвчлөл, тэр дундаа хортой, хоргүй хавдар өндөр байгаа. Элэгний өвчлөл өндөр байгаатай холбоотойгоор Энэтхэг улсын Дели хотын “Сир Ганга Рам” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тэнхмийн эрхлэгч, Мэс заслын зөвлөх эмч профессор Намиш Мехта ирэх наймдугаар сард манай улсад ирэх гэж байна. Энэтхэгийн “Сир Ганга Рам” эмнэлэгт сүүлийн нэг жилийн хугацаанд 15 монгол хүн элэг шилжүүлэн суулгуулж, эх орондоо эрүүл энх тунх амьдарч байгаа юм байна. Тиймээс Профессор Намиш Мехтаг урин авчирч, элэгний өвчтэй хүмүүст үнэ төлбөргүйгээр үзлэг хийж, зөвөлгөө өгүүлэх юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг
99098250 тоот утсанд хандан авч болох ажээ.
Д.ЦЭЭЛ