Статистик мэдээллийг нийтийн хэрэглээ болгожээ

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Статистик мэдээллийг нийтийн хэрэглээ болгожээ

Статистикийн салбарынхан 2013 оныг статистикийн тоон мэдээллийг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах шинэчлэлийн жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах, эрдэм шинжилгээнд гүнзгийрүүлсэн судалгаа шинжилгээ хийхэд хэрэгцээтэй тооллого, үндэсний хэмжээний түүвэр судалгааг хэрэглэгчдэд нээлттэй байдлаар ашиглуулах шийдвэрийг саяхан гаргажээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд одоогийн байдлаар Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2002, 2007-2008, 2009, 2010, 2011, 2012 он, Ажиллах хүчний судалгааны 2002, 2006, 2007, 2008, 2010, 2011, 2012 оны анхдагч мэдээллийг, Хүүхэд хөгжил судалгааны 2000 оны, Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны 1998, 2003 он; 2010 оны анхдагч мэдээллийг www.1212.mn веб хуудсанд монгол, англи хэлээр байршуулсан байна. Мөн салбар хоорондын тэнцэл, Нөөц ашиглалтын хүснэгтийн мэдээллийг дээрх веб хуудасны Статистик мэдээллийн сан цэснээс; Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгаа, Хүүхэд хөгжил судалгаа, Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа зэрэг судалгааны анхдагч мэдээллийг веб хуудасны тооллого, судалгааны каталоги хэсгээс  авч ашиглах боломжтой болжээ.

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж