Зуны гурван сар театрууд хаалгаа хааж, уран бүтээлчид нь амран цэнгэдэг. Тэгвэл энэ зуны турш ажилласан ганц театр нь Дуурь бүжгийн эрдмийн театрынхан байв. Тэд Монголд жуулчлан ирж буй гадныханд төдийгүй амралтаа авчихаад үзэх харахаар дутаж яваа монголчууддаа зориулан үндэсний болон гадаадын сонгодогуудыг зунжин толилуулсан. Тэгвэл ДБЭТ-ын уран бүтээлчид өнөөдрөөс эхлэн амарч байгаа ажээ. Театрын удирдлагууд харин аж ахуйн ажлаа эхлүүлж, уран бүтээлчдээ амрах зуур театртаа засвар хийхээр шийджээ. Ажиллагсдын ариун цэврийн өрөө, үзэгчдийн нэг, хоёрдугаар давхрын фойе, цахилгааны шит, гадна фасад, үзэгчдийн танхимын халаалтын системийг сайжруулахын дээр театраа камержуулахаар төлөвлөсөн байна.
Д.ЦЭЭНЭ