
“Google” компани “Nexus 7” таблетынхаа дараагийн хувилбар болох шинэ “Nexus 7” таблетаа танилцуулаад байгаа билээ.
Уг таблетын урьдчилсан захиалга хэдийнэ эхлээд байгаа ч ирэх есдүгээр сарын 13-наас эхлэн хэрэглэгчид гар дээрээ авах боломжтой болох гэнэ.
Уг таблет нь долоон инчийн хэмжээтэй дэлгэцтэй ба дэлгэцийн нягтрал нь 1980×1200 учир дэлхийн хамгийн өндөр нягтралтай дэлгэцтэй хэмээн тооцогдож байгаа аж. Харин үнийн хувьд 16GB WiFi 229 ам.доллар, 32GB WiFi 269 ам.доллар, 64GB LTE 349 ам.доллар байх юм.
Г.БИЛЭГ