Аланис Мориссетт реппер Сөүлай нар гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Аланис Мориссетт реппер Сөүлай нар гэрлэжээ

Канадын рок дуучин Аланис Мориссетт /Alanis Morissette/ реп дуучин Соулей /Souleye/ нар хуримаа хийсэн талаар “BBC” агентлаг мэдээллээ. Энэ талаар Аланис өөрийн Твиттер болон Фейсбүүкээрээ дамжуулан нийтэд мэдэгдсэн бөгөөд тэрээр “Сайн байна уу, залуусаа. Сөүлай бид хоёр хуримаа хийсэн талаар дуулгаж байгаадаа маш их баяртай байна” гэж бичсэн байна. Сөүлайгийн жинхэнэ нэрийг нь Марио Тредвей гэдэг бөгөөд тэд тавдугаар сарын 22-нд АНУ-ын Лос Анжелес хотод хуримаа хийсэн гэж “People” сэтгүүлд бичжээ.

Аланис Мориссетт 1974 онд Канадад төрсөн бөгөөд дуучин, дууны хөгжим зохиогч юм. Тэрээр 16 удаа Жюногийн шагнал, долоон удаа Грэммийн шагналыг хүртэж байсан. Түүний 1995 онд анх гаргасан “Jagged Little Pill” цомог нь эмэгтэй дуучдын анх гаргасан цомгуудаас хамгийн олон хувь борлогдсон цомог гэж тооцогддог бөгөөд дэлхий даяар 30 гаруй сая хувь зарагдсан байна. Түүнээс хойш тэр 1998 онд “Supposed Former Infatuation Junkie” цомгоо гаргасан бөгөөд мөн амжилттай зарагдаж байжээ. 2005 онд Аланис Мориссетте АНУ-ын иргэн болсон хэдий ч Канадын иргэншлээ алдаагүй. Одоо Аланис гурав дахь цомгон дээрээ ажиллаж байгаа гэнэ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж