“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт маргааш 12.30 цагт Төрийн ордны “А” танхимд товлогдоод байна. Эл уулзалтыг долоо хоног бүрийн пүрэв гаригт хийж байхаар болж, өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн ч баяр наадамтай холбоотойгоор долдугаар сарынх нь үндсэндээ цуцлагдсан. Засгийн газрын тэргүүн танхимын сайдууддаа амралт өгснөөр 15 хоног наадамлаж одоо харин найр нь дуусч ажилдаа орохоор шийдсэн нь энэ бололтой.
Ихэнх цагаа найр наадам үзэж өнгөрөөсөн Ерөнхий сайд зам зуурт танилцсан ганц нэг авто замын ажлын явц байдлын талаар мэдээлэл хийх байх даа. Тэгэхгүй бол энэ олон хоногуудыг амраад өнгөрөөчихсөн хойно юугаа ч яриалтай билээ.
Г.ДАРЬ