Олимпийн аварга Рудерфорт ДАШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Рудерфорт ДАШТ-д оролцоно

Энэ сарын 10-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо эхлэх хөнгөн атлетикийн дэлхийн аваргад Их Британийн тамирчин, олимпийн аварга Грег Рудерфорт оролцохоор болжээ. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө өвдөгний шөрмөсөө гэмтээж оролцох эсэх нь эргэлзээтэй байсан ч Их Британийн хөнгөн атлетикийн шигшээ багт оролцох боломжтой гэдгийг эмч нар нь мэдэгдсэн байна. Тэрээр өнгөрсөн жилийн Лондонгийн олимпод уртын харайлтын төрөлд ялалт байгуулж, алтан медаль хүртэж байсан юм. “Манай багт маш олон гэмтэл бэртэл байсан. Гэхдээ бид эцсийн мөчид бүрэн бүрэлдэхүүнээрээ явахаар боллоо. Ямар ч байсан бид маш амжилттай оролцохын тулд хичээх болно” гэж Москвагийн ДАШТ-нд оролцох Их Британийн багийн ахлагч Кристине Охуроугу ярьжээ. Өнгөрсөн жил болсон Лондонгийн олимпод Их Британийн хөнгөн атлекийн шигшээ баг дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж