
Оросын холбооны улсын Буриад улсын удган Валентина Балдахинова өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Буриад улсаасаа гарч АНУ, Голланд, Швед зэрэг орноор аялаад Монголд иржээ. Түүнд Буриадын шашинтны холбооноос “Сорви” таягийг дэлхийн улс орнуудаар аялуулах үүрэг өгсөн байна. Тиймээс энэ удаад манай улсад ирж уг таягаа Аварга тосон, Хамрын хийд Богд уул гэсэн газруудаар аялуулжээ. Энэхүү таяг нь даян дэлхийн энх тайвныг бэлгэддэг бөгөөд дайн дажингүй, эрүүл энх байлгах гэсэн утгыг агуулдаг гэдгийг тэрээр хэлж байсан юм.
Мөн тэрээр хүний өвчнийг алсаас биоэнергээр эмчилдэг бөгөөд өнөгрсөн хугацаанд нийт 500 гаруй хүнийг эмчилсэн байна. Манай улсад тэрээр 20 гаруй хоног саатах бөгөөд энэ хугацаандаа архинаас гаргах эмчилгээ хийх гэнэ. Түүний архинаас гаргах эмчилгээний төлбөр нь 250 ам.доллар ажээ. Дэлхий дээр энэхүү эмчилгээ нь 1000 ам.долларын ханштай байдаг ч энэ удаад тэрээр харьцангуй хямд өртөгөөр хийх болсон гэдгээ хэлсэн юм.
Т.ДАРХАН