Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ болно

Хүндийг өргөлтийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний ирэх наймдугаар сарын 2-4-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спортын ордонд болно. Тэмцээний нээлтийн ажиллагаа наймдугаар сарын 2-ны 14.00 цагаас болох бөгөөд тэмцээнд 14 байгууллагын 150 орчим тамирчин оролцоно. Эрэгтэйчүүд 52 кг, 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, 85 кг, 94 кг, 105 кг, +105 кг, эмэгтэйчүүд 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, +75 кг, -75 кг-д өрсөлдөх юм.

Тэмцээнд Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Эрдэнэт, Дархан, Багануур зэрэг орон нутгаас тамирчид оролцох аж.

Дашрамд дуулгахад, ирэх есдүгээр сарын 10-17-ны өдрүүдэд БНАСАУ-ын Пхеньян хотод Ази тивийн Хүндийг өргөлтийн залуучуудын болон насанд хүрэгчдийн “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцох юм байна.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж