Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нэмэгдүүлнэ

УИХ-ын чуулганаар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”,  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжинд 12 байршилд хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийг удахгүй эхлүүлэхээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 сарын 30-ны ээлжит хуралдаанаар хэлэлцсэн байна. Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтийн зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй энэ ажлын 2 дугаар ээлжинд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон тухайн хэсгийн оршин суугчдын хүсэлтийн дагуу дараахи 8 байршлыг тусгажээ.

1.Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,8 га

-228 хүн амтай, нийт 57 нэгж талбарыг хамарна. 1 давхар амины орон сууцнууд барихаар төлөвлөж байгаа бөгөөд төлөвлөлтөөр 107 өрх байхаар төлөвлөжээ.

2.Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр дэх “Дахь эх” амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 12 га

-580 хүн амтай, нийт 145 нэгж талбарыг хамарна. Тус амины орон сууцны хороололд ерөнхий төлөвлөгөөр 700 орчим айл өрх байхаар төлөвлөжээ.

3.Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Сансар сөх” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,9 га

-1400 хүн амтай, 2 орцтой 5 давхар орон сууцны барилга 13 ширхэг, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис аж ахуй үйлчилгээний барилга байгууламж төлөвлөжээ.

4.Баянзүрх дүүргийн 2, 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” орчмын хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөө 70 га

-8460 хүн амтай, 2 давхар амины орон сууц 65 ширхэг, 5 давхар нийтийн орон сууц 51 ширхэг, 9 давхар нийтийн орон сууц 4 ширхэг, 19 давхар үйлчилгээтэй орон сууц 5 ширхэг, Засаг захиргааны нэгдсэн контор 1, Ерөнхий боловсролын 3 сургууль, 2 цэцэрлэг, олон нийтийн үйлчилгээний 13 барилга, их, дээд сургууль 3, 10,2 км автозам  барихаар төлөвлөжээ.

5.Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржайлин хийд” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 7,6 га

-356 хүн амтай, 22,4 км цэвэр усны шугам, 300м3 ус шахах хүчин чадалтай насос станц, 58, 35, 102-р сургууль, 109, 103-р цэцэрлэг, өрхийн эмнэлэг, гал команд усны шугамд холбогдсон байхаар төлөвлөжээ.

6.Баянгол дүүргийн 10,11-р хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93 га

-5640 хүн амтай, 2 орцтой 5 давхар орон сууцны 13 барилга, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис, аж ахуйн үйлчилгээний барилга байгууламж байхаар төлөвлөжээ.

7.Хан-уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 16,5 га

-520 хүн амтай, нийт 130 нэгж талбарыг хамарна. 12 давхар орон сууцны барилга 16 ширхэг, 12 давхар үйлчилгээний орон сууц 3 ширхэг, 1-3 давхар худалдаа үйлчилгээний барилга 4 ширхэг, амины орон сууц 108 ширхэг, 640 сурагчтай 1 сургууль, 230 хүүхдийн 1 цэцэрлэг байхаар төлөвлөжээ.

8.Багануур дүүргийн 1,5-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 78,7 га

-4200 хүн амтай, нийт 270 нэгж талбар хамарна. Төлөвлөлтөөр хүн ам нь 6052 хүрна. Орон сууцны 60, гэр сууц 1180, худалдаа үйлчилгээний 2 барилга байхаар төлөвлөжээ.

Дээрхи 8 байршилд дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийг хэрэгжүүлэхээр тооцолсон бөгөөд уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэнээр нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж