СУУХ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын Сан (НҮБХАС)-аас Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Китахара Наомийг үүрэгт ажилдаа эхлэн орж байгаатай нь холбогдуулан 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзлаа.
НҮБХАС-ийн суурин төлөөлөгч К.Наоми өөрийг нь Монгол Улсад тохоон томилсон НҮБХАС-ийн Гүйцэтгэх захирлын Итгэмжлэх захидлыг Гадаад харилцааны сайд Л.Болдод гардуулав.
Монгол Улс НҮБХАС-тай 1978 оноос хамтран ажиллаж ирсэн. Гадаад харилцааны сайд, Суурин төлөөлөгч нар Монгол Улс, НҮБХАС-ийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Сайд Л.Болд Суурин төлөөлөгч К.Наомид ажлын амжилт хүсээд Монгол Улсын төр, Засгийн газрын байгууллагууд түүнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгийг тэмдэглэлээ.