Байт харвааны Гран при тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.31-нд нийтлэгдсэн

Байт харвааны Гран при тэмцээн үргэлжилж байна

Байт харвааны Азийн гран при тэмцээн Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө
үргэлжиж байна. Тэмцээнд БНХАУ, БНСУ, Энэтхэг, ОХУ зэрэг 10 орны баг
тамирчид байт харвааны рекурв (70 м-т 72 сум), компаунд (50 м-т 72
сум) төрөлд өрсөлдөж буй.

Тэмцээний хуваарь ёсоор өчигдөр багийн харваа болсон бол өнөөдөр хувийн харваа болж, эхнээсээ медалийн төлөө өрсөлдөх тамирчид тодорч байна.

Эмэгтэйчүүдийн рекурв буюу 70 м-т 72 сум харвах дасгалд 35 тамирчин оролцсоноос алт болон хүрэл медалийн төлөө харвах тамирчид тодорчээ. Алтын төлөө БНСУ-ын Чой Хёон Жу (Лондонгийн олимпийн багийн алт), Шин Мин Со нар шалгарсан бол хүрлийн төлөө БНСУ-ын Хуан Хи Жи, ОХУ-ын Бунбай Анна нар шалгарлаа. Тус төрөлд Монголын тамирчдаас ОУХМ Б.Урантунгалаг, н.Энхтуяа нар наймны шигшээд шалгарчээ.

Харин эрэгтэйчүүдийн компаунд буюу 50 м-т 72 сум харвах дасгалын медалийн төлөө өрсөлдөх тамирчид тодроод байна. Алтын төлөө Хонгконг, БНСУ-ын  тамирчид шалгарсан бол хүрлийн төлөө Монголын Л.Мөнхөө, Энэтхэгийн тамирчинтай шалгарчээ.

Энэ цагт эрэгтэйчүүдийн рекурв, эмэгтэйчүүдийн компаунд төрлийн харваа үргэлжиж байна.

Тэмцээний хуваарь ёсоор маргааш багийн болон ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөөх харваа болох бөгөөд манай эрэгтэй, холимог багууд Гран при тэмцээний аваргын төлөө шалгараад байна.

Өнөөдрийн дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Ч.БОЛ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж