
Жуулчдын дунд ихээхэн алдартай Майорка аралд ойн түймэр ойртож байгаагаас хэд хэдэн суурины хүн амыг яаралтай нүүлгэх арга хэмжээг аваад байна.
360 гал сөнөөгч, 26 ус асгагч агаарын онгоцнууд түймрийг унтраах ажилд оролцож байна.
Арлын Эстелленкс тосгоны 700 оршин суугчдыг яаралтай нүүлгэн Пальма-де-Майорка хотын спортын төвд байрлуулаад байна. Тус бүсд сүүлийн 20 жилийн дотор болж буй хамгийн том хэмжээний түймэр асч буй талаар эх сурвалж мэдээлж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР