Кадыровын дахин шүтэлтийг бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Кадыровын дахин шүтэлтийг бүртгэлээ

ФОТО: ИТАР-ТАСС

Хойд Кавказын хүний эрхийн байдал болон хуулийн хэрэгжилтийг “Европын зөвлөлийн үйл ажиллагаа явуулдаг газар нутгаас хамгийн ээдрээтэй бөгөөд ноцтой” гэж Европын зөвлөлийн Парламентын ассамбль (ЕЗПА) үзжээ. Эдгээр дүгнэлтээ ЕЗПА зургадугаар сард ассамблейн зуны чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тэдний дүгнэлт эд Чечень, Ингушети, Дагестан хамрагдаж байна. Чеченьд эрх баригчид нь “айдасын уур амьсгалыг” бий болгоод өмнөхийн адил сөрөг хүчин ба хүний эрхийн төлөө тэмцэгчид сураггүй болох нь үргэлжилж энэ талаар эрх баригчид ба хууль хяналтынхан анхааралгүй орхиж байгаа гэнэ. Ардчилалд харш хувь хүний дахин шүтэлт тэнд өсч буйг илтгэлд тэмдэглэсэн байна.
Ингушетийн хувьд хүчирхийлэл маш ихээр өссөнийг тэмдэглэжээ. Дагестанд аллага газар авснаас хүчнийхэн харгис, хууль бус эсрэг арга хэмжээ авч буйг тэмдэглэсэн байна. ЕЗПА холбооны болон бүс нутгийн эрх баригчдад хандан хууль ёст төрийн үүднээс хүний эрхийг зөрчигчидтэй тэмцэхийг уриалсан байна.
Тогтоолын төсөлд Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд Оросын засаг төрийн эрмэлзлэл баяр хүргээд мэдэгдэхүйц өөрчлөлтийг хүлээж байна гэдгээ сануулжээ. Чечень, Дагестан, Ингушетийн талаар гаргах энэ тогтоолын төслийг ЕЗПА-гийн Хүний эрхийн комисс санал нэгтэйгээр дэмжсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж