Их Британи Chris Brown-д виз олгохоос татгалзжээ | News.MN

Их Британи Chris Brown-д виз олгохоос татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Их Британи Chris Brown-д виз олгохоос татгалзжээ

АНУ-ын дуучин Крис Браунд (Chris Brown) Их Британи виз олгохоос татгалзсан учраас тэрээр Их Британид хийхээр төлөвлөөд байсан аялан тоглолтоо хойшлуулах хэрэгтэй болсон байна. Түүнийг ноцтой гэмт хэрэг үйлдсэн учраас виз олгох боломжгүй гэж Их Британийн Дотоод явдлын яам мэдэгдсэн байна. Энэ оны хоёрдугаар сард түүнийг дуучин Рианнаг /Rihanna/ дайрч зодсон гэж яллан түүнд нийгэмд тустай биеийн хөдөлмөр хийх шийтгэл оноож таван жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял АНУ-ын шүүхээс оноосон юм. Крис Браун лхагва гаригаас эхлээд Их Британийн Глазгоу, Лондон, Бирмингам, Манчестер зэрэг хотуудад аялан тоглолт хийх байсан юм.

Тоглолтын билет худалдан авсан хүмүүст тоглолтыг дахин зохион байгуулж магадгүй учраас худалдаж авсан билетүүдээ хадгалж байхыг зөвлөсөн байна. Энэ талаар “Sony Music” компани “Дуучны визний асуудлаас болоод тоглолт хойшиллоо. Крис Браун хилийн чанад дахь фэнүүддээ зориулж тоглолт хийх болно. Та бүхэн биднийг дэмжиж байдагт талархаж байна” гэж мэдэгдсэн байна. Визний асуудлаар Браун өөрийн Твиттерт бичсэн байсан ч сүүлд нь тэр бичлэгүүдээ устгасан байна. Их Британийн Дотоод явдлын яам гаргасан мэдэгдэлдээ “Бид ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч хэнд ч виз олгохгүй байх эрхтэй. Олон нийтийн аюулгүй байдал бол бидний гол анхаарал тавьдаг асуудал. Их Британид нэвтрэх хүмүүсийн өргөдлийг бид тухайн хувь хүнийх нь хувьд шалгаж үздэг” гэжээ.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 202.170.64.114

uugn ch gaigui zaluu shte yaj yavj bgad hun zodtsiim bol doo huurhi

Avatar

Зочин 2010-06-09 123.246.52.148

ZUV iim l baih heregtei

Avatar

XXXMAN 2010-06-09 180.149.64.203

Болж муу хулигааныг хахаххаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж