Шигдээсийн дараа секс аюултай биш | News.MN

Шигдээсийн дараа секс аюултай биш

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Шигдээсийн дараа секс аюултай биш

ФОТО: BOOGIEBABIESDANCE.CO.UK

Зүрхний шигдээсээр өвчилсөн олон хүн сексээс айдаг нь үндэслэлгүй биш. Учир нь эмч нар энэ талаар тэдэнд хэлж өгдөггүй гэнэ. Шигдээс тусаад өнгөрсөн 11884 эрэгтэй, 576 эмэгтэйгээс асуулга хийсний дараа америк эрдэмтэд тийм дүгнэлтийг хийсэн байна.
Эмч нараас энэ тухайгаа асуугаагүй хүмүүс секс биеийн эрүүл мэндэд нөлөөлнө гэж хамгаас илүүтэй айдаг хүмүүс гэнэ. Өвчнийг туулсан хүмүүсээс эрэгтэйчүүдийн 40 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь л жилийн дотор энэ талаар эмчтэйгээ зөвлөлдсөн гэнэ. Хэрэв ийм зөвлөгөөг хийгээгүй бол эрчүүдийн 30 хувь нь өвчний өмнөх үеэсээ ховор секс хийх байсан аж. Энэ үзүүлэлт эмэгтэйчүүдэд 40 хувьд хүрчээ.
“Шигдээсийн дараах өвчтөнүүдийн ихэнх нь сексийн идэвхтэй байдаг. Гэтэл эмч нар тэдэнтэй энэ сэдвээр ярьдаггүй гэнэ” хэмээн судалгааны удирдагч Стэйси Теслер Линдау хэлэхдээ секс үхэлд хүргэнэ гэх магадлал тэдэнд өчүүхэн гэв. Байрныхаа хэдэн шатаар авирч гардаг бага зэргийн ч гэсэн биеийн ачаалал даах зүрх муутнууд дотнын харьцаагаа үргэлжлүүлж болно гэсэн дүгнэлтийг эмч нар хийжээ.
Америкийн судлаачдын дүгнэлтийг зүрхний өвчний асуудал хариуцдаг Британийн British Heart Foundation гэдэг буяны байгууллага дэмжиж байгааг ВВС мэдээлжээ.
“Шигдээсийн дараа зүрх ачаалал даахгүй гэж айдаг хүмүүст хэлэхэд тийм эрсдэл өчүүхэн. Тэд сексийн бүрэн дүүрэн амьдралтай байх ёстой”  гэж British Heart Foundation-ны төлөөлөгч Кэти Росс хэлжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 202.108.77.26

goy goy yamar programaar hurvuuleed bnaaa teriigee googliin translatort oruulchuulch net hesne gedeg zovlongui bolonhee kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж