Диана гүнжийн даашинзыг Чилийн музей худалдаж авчээ | News.MN

Диана гүнжийн даашинзыг Чилийн музей худалдаж авчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Диана гүнжийн даашинзыг Чилийн музей худалдаж авчээ

Диана гүнжийн 1981 онд буяны үдэшлэгт оролцохдоо өмссөн хар даашинзыг дуудлагаар худалдах гэж байгаа талаар бид мэдээлж байсан. Тэгвэл түүний даашинзыг 275,000 ам.доллараар Чилийн загварын музей худалдаж авчээ. Дизайнер Элизабет Эмануэлийн урласан энэхүү хар даашинзыг 19 настайдаа  Чарльзын залуу сүйт бүсгүй Диана гүнж өмссөнөөр тухайн үед олны анхаарлыг татаж байсан ажээ. Учир нь даашинз хэтэрхий задгай энгэртэй байсан юм. Түүний энэ хар даашинзыг алга болсон гэж бодож байсан ч саяхан Дианагийн гэрээс бусад эд зүйлийнх нь хамт олджээ.

М.Анир

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж