
№1307307758 Нийгмийн даатгал нөхөн төлөх хуульд хамрагдах гэтэл архиваас ажлаас халагдсан тушаал болон Хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байна. Ийм шалтгаанаар хуульд хамрагдаж чадахгүй байгаа иргэд яах вэ. Боломжийг алдалгүйгээр тэтгэвэрт хамрагдах хүсэлтэй байдаг. Гэтэл тухайн үеийн байгууллагын бичиг баримтын замбараагүй байдлаас ингэж хохирмооргүй байна. Хуулийн хугацааг сунгах эсвэл хуульд хамрагдах нөхцөлийг харгалзаж үзмээр…
№1307304553 Архангай аймгийн Өлзийт суманд холбооноос авдаг кабел нь ТВ5 болон ТВ25 сувгуудыг гаргахгүй байна. Гаргаж өгөхийг хүсч байна.
№1307300987 Хууль зүйн яаманд: Утасны дугаараа нууцлаад хүн рүү залгаад хэл амаар доромжлоод байх юмаа. Дугаараар шүүлгэж гаргахын тулд маш олон дамжлага дамждаг энэ нь хүндрэлтэй байна. Энэ асуудлыг хуульчилж өгөөч ээ гэж хүсэлт гаргаж байна.
№1307302099 Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэнээс байрны үнэ маш өндөр болж байна. Засгийн газар эрсдлийг харж үзсэн үү? Түрээсэлж байгаа газрууд мөн төлбөрөө нэмээд байна шүү дээ. Байр худалдан авахад маш хүндрэлтэй болоод байна. Урьдчилгаа 30%-аа бэлнээр төлөхөд мөн хүндрэлтэй байна.
№1307302624 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2-р багын иргэн байна. Манай охины регистрын дугаар зөрчихсөн. Тэрийг янзлуулах гэж баримтуудыг нь гаргаж өгсөн. Бүрдүүлсэн баримтыг нь өгсөн боловч иргэний бүртгэлийн ажилтан бичиг баримт гээчихээд хариуцлага хүлээхгүй байна. Саранчимэг гэх эмэгтэй хэл амаар доромжилж байна. Энэ асуудлыг шийдэж өгнө үү.
№1307305468 Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухайд нийгмийн даатгалын газар бүх иргэдээс 500 төгрөг цагдаагийн газрын тодорхойлолтын мөнгө гэж хурааж авч байна. НДЕГ руу залгах гээд маш олон утасдлаа, утас авч байгаа хүн нь асуултанд хариулж мэдэхгүй байна. Энэ ямар учиртай 500 төгрөг хураан авч байна вэ? Гэмт хэрэг …
№1307306480 Ерөнхий сайдад хүсэлт гаргах нь: Валютын ченжүүд нь 2 банк нэгдсэн сургаар долларын ханш өсгөж байгаа нь зохимжгүй зүйл юмаа.90-ээд оноос хойш валютын ченжүүд нь банк санхүүгийнхэндтэй холбоотой ажиллаж ирсэн байдаг. Банкны салбарын эрхлэгчээс ямарч хүү барьцаагүйгээр доллар авч зараад ашигаа хувааж авч ашигладаг ноцтой баримт байдаг үүнийг тагнуулын байгууллага хамтран шалгаж өгнө үү.
№1307300587 Саппорогын автобусны буудлын гарц нь хүн гарахад хүндрэлтэй байна.Овоолсон шороон дээгүүр хүмүүс гарч байна.Зам засварын ажил хийгээд явган хүнийхээ гарцыг яагаад засахгүй орхичихвоо арга хэмжээ аваачээ.
№1307307062 Манайх сардаа 30 орчим мянган төгрөгний цахилгааны төлбөр төлдөг. Гэтэл энэ сарын цахилгаан төлбөр 110,000 төгрөг гарсан байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Энэ тухай лавлаж асуух гээд 70047004 дугаар луу залгахад утсаа огт авахгүй байна. Утсаа авахгүй байж хамаг нэгж унагаагаад байна.