Туркоглу Сакраментод очихыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Туркоглу Сакраментод очихыг хүсч байна

Албан бус эх сурвалжийн мэдээгээр “Торонто Рэпторс” багийн довтлогч Хэдо Туркоглу өөрийн найздаа “Сакрамэнто Кингс” багт эргэн очих талаар ярьсан байна. Өнгөрөгч зун таван жилийн 53 сая ам.долларын гэрээгээр Торонто хотод очиж байсан довтлогч Туркийн нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө тус хотод дахин тоглохыг хүсэхгүй байгаа тухайгаа ярьсан юм.
Гэвч энэ солилцоо хийгдэх нь албан ёсоор тодорхой бус байгаа бөгөөд мөн л баттай бус мэдээллээр солилцоо хийгдэх яриа уулзалт дуусаагүй байгаа аж. Хаадуудын эгнээнд лидер довтлогч хэрэгтэй байгаа бөгөөд оронд нь хоёр жилийн 13.5 сая ам.долларын гэрээтэй Андрис Носиониг өгч болно хэмээн бодож байгаа бололтой.
Гэвч Кингс үүнд эсрдэл гаргаж байна. Одоо 31 настай өндөр үнэтэй тоглогч ирэх 2,3 жилд амжилт нь хэрхэн буурахыг мэдэхгүй. Өнгөрсөн улиралд ердөө 11.3 оноо 4.6 сба-г дунджилсан. Гэвч Орландо Мэжик багт 19.5 оноо, 16.8 оноог сүүлийн хоёр жилд авсан нь эргүүлэн авах гол шалтгаан болж байгаа биз.
Дээрээс нь Туркоглугийн цалин шинэ Рэпторс багийг бүрдүүлэх боломжгүй болгож байгаа явдал. Түүнчлэн Хосе Калдероны 29 сая ам.долларын гурван жилийн гэрээг зайлуулж чадвал шинэ багийг босгох боломжтой болох юм. Тийм учраас одоо Турк тоглогчийг явуулж, хоёрдугаар сард хаагдах солилцооны цонхоос өмнө Испани холбогчийг явуулах зорилт тавин Коланжело ажиллаж байгаа биз.
Ямартай ч албан ёсоор солилцооны эрх нээгдмэгц Хэдо Торонто хотыг орхиж Сакраментод эргэн очих бололтой.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж