
Трабзон хотын боомтод Германы цэргийнхэн гатлага онгоцонд хуягт техникийн эхний ээлжийг ачуулсан байв. Гатлага онгоц Нерманы Эмден боомтод наймдугаар сарын 10-нд хүрэлцэн очно.
Даниас хөлсөлсөн гатлага онгоцонд Dingo хуягт машинууд, явган цэргийн хуягт Eagle, танкийн чирэгч, ачааны машинууд зэрэг 151 тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий контейнерүүдийг ачсан байна. Афганистанаас Германы цэргийн техникийг ачих үүрэгтэй бундесверийн 120 цэргийн албан хаагчид Трабзон хотод 2015 оны дунд үе хүртэл байрлахаар болсон байгаа. Гатлага онгоцны 5-6 рейс хийхээр төлөвлөжээ.
Бундесвер өөрийн техникээ Афганистаны Мазари-Шариф дэх хээрийн лагериас агаараар Трабзонд зөөж байна. Афганистанд ашигласан техникийнхээ 85 хувийг Трабзоноор дамжуулан зөөх юм байна. Үлдсэн хэсгийг нь Оросын тээврийн Ан онгоцоор шууд агаараар зөөх ажээ.