6,1 кг жинтэй хүүхэд төржээ

Хуучирсан мэдээ: 2013.07.30-нд нийтлэгдсэн

6,1 кг жинтэй хүүхэд төржээ

Германы нэгэн бүсгүй 6,1 кг жинтэй хүүхэд төрүүлжээ. “Die Welt” сонинд мэдээлснээр хорвоод мэндлээд хэдхэн хонож буй Жаслин Лейпциг хотын их сургуулийн эмнэлэгт төрсөн бөгөөд хамгийн гайхалтай нь эмч нар Кесар хагалгаа хийлгүйгээр нярайг эсэн мэнд эх барьж авсан байна. Жаслин 6,1 кг жинтэй, 57 см урттай төрсөн нь Германы түүхэнд урьд хожид байгаагүй тохиолдол гэнэ. Эх болон нярайн биеийн байдал сайн байгаа аж.

Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэнээр 1879 онд АНУ-ын Охайд Анна Бейтс гэгч бүсгүй 10,8 кг жинтэй хүү төрүүлсэн нь дэлхийн рекорд болж үлджээ. Харамсалтай нь хүү хорвоод мэндэлснээс хойш ердөө 11 цагийн дараа нас барсан байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж