Булган аймгийн нутаг дэвсгэр Орхон голд “Ланд круйзер-105” маркийн автомашинтай явж байсан таван зорчигч Орхон голын усанд урсч, улмаар амь насаа алдсан осол өнгөрөгч ням гаригт гарчээ. Тэдний гурав нь том хүн, хоёр нь хүүхэд байсан байна. Мөн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Туул голд 47 настай эрэгтэй, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр сэлэнгэ голд Сүхбаатар сумын харьяат 24 настай эрэгтэй живж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
С.ОТГОН